Хаймсах холимог
Тусгай дүрэм
Кикач 6,4,2 гэсэн оноотой. Самбар 5,4,3,2,1 Хаймсах(Кабак) бүхэл 5 оноотой. /Мөр морины дэл дарж хэвтсэн бол 8 оноо/ Табла 6,4,2 1 байнд зөвхөн 1 сум харвана. Эхний сумыг сумлаад орж болно. Бусад сумыг хоромсого саадгаас авна. Хаймсах(Кабак) дээр нэмэх 1 бай онож байж морины хурд авна. Жич: Хаймсах бай руу заавал зориулалтын өд, булцуутай сумаар харвана. Зориулалтын бус сум ашигласан тохиолдолд тухайн оролтын оноог хүчингүйд тооцно.