МЯНГАН МОРЬТОН ФЕСТИВАЛЬ "ХИЙМОРЬ" морьт харвааны олон улсын тэмцээн

МЯНГАН МОРЬТОН ФЕСТИВАЛЬ "ХИЙМОРЬ" морьт харвааны олон улсын тэмцээн

🏹🐎“ХИЙМОРЬ 2026” ОЛОН УЛСЫН МОРЬТ ХАРВААНЫ ТЭМЦЭЭН "ХААДЫН ХААН" морин паркад АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Нийслэлийн Аялал Жуулчлалын Газраас санаачлан зохион байгуулсан “Мянган Морьтон” фестивалийн хүрээнд Монголын “Хийморь 2026” олон улсын нээлттэй морьт харвааны тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

Тус тэмцээнд дотоод, гадаадын нийт 92 тамирчин бүртгүүлснээс 20 гаруй нь гадаадын тамирчид байлаа.

Тэмцээн нь Цамхаг харваа, Бөмбөг намнаа гэсэн 2 төрлөөр, хүүхэд (7–12 нас), өсвөр (13–17 нас), насанд хүрэгчид (18+) гэсэн 3 насны ангиллаар явагдаж, төрөл тус бүрийн шилдгүүдийг тодрууллаа.

🏹ЦАМХАГ ХАРВАА

Хүүхдийн ангилал | 7–12 нас

🥇 1-р байр – П.Ангараг (Арулад клуб)

🥈2-р байр – М.Билгүүндалай (Намнаа Академи)

🥉3-р байр – У.Манлайбаатар (Зургаадай клуб)

Өсвөрийн ангилал | 13–17 нас

🥇1-р байр – А.Мандуул (Зургаадай клуб)

🥈2-р байр – Х.Ариунгэрэл (Намнаа Академи)

🥉3-р байр – Д.Бат-Орших (ХанМонгол Академи)

Насанд хүрэгчдийн ангилал | 18+

🥇1-р байр – Э.Мэргэн (Намнаа Академи)

🥈2-р байр – Б.Аягаа (Зэв клуб)

🥉3-р байр – Э.Ширнэндорж (Хувь тамирчин)

🏹БӨМБӨГ НАМНАА

Хүүхдийн ангилал | 7–12 нас

🥇1-р байр – Д.Хурцмэргэн (Хувь тамирчин)

🥈2-р байр – П.Ангараг (Арулад клуб)

🥉3-р байр – М.Билгүүндалай (Намнаа Академи)

Өсвөрийн ангилал | 13–17 нас

🥇1-р байр – Д.Бат-Орших (ХанМонгол Академи)

🥈2-р байр – О.Амир (ХанМонгол Академи)

🥉3-р байр – Б.Хонгорзул (Талын Дайчид клуб)

Насанд хүрэгчдийн ангилал | 18+

🥇1-р байр – Э.Мэргэн (Намнаа Академи)

🥈2-р байр – Г.Эрхэс (Мэргэн клуб)

🥉3-р байр – Б.Аягаа (Зэв клуб)

Мөн Мянган Морьтон фестивалийг зохион байгуулсан талбайн эзэн Хаадын Хаан морин паркын захирал Үүрцайх ах маань хамгийн балчир тамирчин, хамгийн эрэмгий охин, шилдэг өсвөр, шилдэг харваачдад гарын бэлэг гардуулж баяр дээр баяр нэмсээр Мянган Морьтон Фестиваль өндөрлөсөн билээ.

🌍

МОРЬТ ХАРВААЧДЫН ӨРСӨЛДӨӨН ӨДӨР ИРЭХ ТУСАМ ШИРҮҮН БОЛЖ БАЙНА

Сүүлийн тэмцээнүүдийн үр дүнг харахад төрөл бүрийн шилдэг тамирчдын байр суурь тэмцээн бүрд өөрчлөгдөж, өрсөлдөөн улам ширүүсэж байгаа нь харагдаж байна.

Энэ нь манай тамирчид бэлтгэл сургуулилтадаа улам их анхаарч, ур чадвар, хурд, оноч, морьтой харилцах чадвараа тасралтгүй дээшлүүлж байгаагийн тод илрэл юм.

Ийнхүү дотоодын тамирчид төдийгүй олон улсын шилдэг морьт харваачидтай мөр зэрэгцэн өрсөлдөж, Монголын морьт харвааны түвшин өсөн хөгжиж байгаа нь бидний хувьд бахархалтай үйл явдал болж байна.

🤝“Хийморь 2026” олон улсын морьт харвааны тэмцээнийг амжилттай зохион байгуулахад хамтран ажилласан Нийслэлийн Аялал Жуулчлалын Газарт, Монголын Морьт Харваачдын Холбооны зүгээс гүнээ талархал илэрхийлье.

Морьт Харвааны тэмцээнээс гадна Цагираг булаалдах наадгай хийсэн бөгөөд олон тамирчид илд барин морины хурд, тамирчны авхаалж самбайгаа сорьсон сайхан тэмцээн болж өндөрлөсөн билээ.

Мөн тэмцээнд оролцсон дотоод, гадаадын нийт тамирчид, клубүүд, шүүгчид, зохион байгуулагчид болон арын албанд ажилласан нийт хамт олондоо баярлалаа.

🏹Монголын морьт харвааны хөгжил — улам өндөр түвшинд!

🐎Хийморь өөдөө, харваа мэргэн байг!

МОНГОЛЫН МОРЬТ ХАРВААЧДЫН ХОЛБОО