МОНГОЛЫН МОРЬТ ХАРВААЧ Г.ГҮНБИЛЭГ ДЭЛХИЙН НҮҮДЭЛЧДИЙН VI ИХ НААДАМД АМЖИЛТ ГАРГАЛАА

МОНГОЛЫН МОРЬТ ХАРВААЧ Г.ГҮНБИЛЭГ ДЭЛХИЙН НҮҮДЭЛЧДИЙН VI ИХ НААДАМД АМЖИЛТ ГАРГАЛАА

🏹🇲🇳МОНГОЛЫН МОРЬТ ХАРВААЧ Г.ГҮНБИЛЭГ ДЭЛХИЙН НҮҮДЭЛЧДИЙН VI ИХ НААДАМД АМЖИЛТ ГАРГАЛАА

Кыргызстан улсад зохион байгуулагдаж буй Дэлхийн Нүүдэлчдийн VI Их Наадмын морьт харвааны тэмцээний Кыргыз эмэгтэй төрөл 9 дүгээр сарын 3-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.

Тус төрөлд Монголын Морьт Харваачдын Холбооны тамирчин Г.Гүнбилэг хурд хүч, ур чадвараа сорин өрсөлдөж🥇1-р байр эзэллээ.

Мөн эрэгтэй, эмэгтэй тамирчдын холимог нийлбэр дүнгээр Г.Гүнбилэг 🥉3-р байр эзэлсэн бахдам амжилт үзүүллээ.

🇲🇳Монгол Улсынхаа нэрийг дэлхийн тавцанд өндөрт өргөж, морьт харвааны ур чадвар, тэсвэр хатуужил, монгол хүний хийморийг дэлхийд харуулсан тамирчиндаа халуун баяр хүргэе!

🏹9 дүгээр сарын 4-нд — Цамхаг харваа, эрэгтэй төрөл

🏹9 дүгээр сарын 5-нд — Цамхаг харваа, эмэгтэй төрөл

үргэлжлэн зохион байгуулагдана.

Дэлхийн Нүүдэлчдийн VI Их Наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй нийт морьт харваач, тамирчдадаа өндөрөөс өндөр амжилт, онч мэргэн харваа, хийморь золбоо хүсэн ерөөе!

МОНГОЛЫН МОРЬТ ХАРВААЧДЫН ХОЛБОО

🇲🇳🏹Монгол хийморь дэлхийд!