НҮҮДЭЛЧИН ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬД МОРЬТ ХАРВАА

НҮҮДЭЛЧИН ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬД МОРЬТ ХАРВАА

🏹 НҮҮДЭЛЧИН ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬД МОРЬТ ХАРВААНЫ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026 оны 8 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд Налайх дүүрэг, Тайж хайрханы бэлд “Нүүдэлчин Дэлхийн Соёлын Фестиваль” амжилттай зохион байгуулагдан өндөрлөлөө.

Тус фестивалийн хүрээнд Монголын Морьт Харваачдын Холбоо хоёр өдрийн турш морьт харвааны тэмцээнийг зохион байгуулж, нийт 83 тамирчин оролцсоноос 12 нь олон улсын тамирчид, сурагчид байлаа.

Тэмцээн нь Монгол бөмбөг намнаа, Цамхаг харваа гэсэн хоёр төрлөөр, хүүхэд, өсвөр үе, насанд хүрэгчдийн ангиллаар явагдлаа.

🏹 🏹🏹МОНГОЛ БӨМБӨГ НАМНАА

Хүүхдийн ангилал | 7–12 нас
🥇 1-р байр – М.Билгүүндалай (Намнаа академи)
🥈 2-р байр – Э.Энх-Ундрага (Зургаадай клуб)
🥉 3-р байр – П.Ангараг (Арулад клуб)

Өсвөрийн ангилал | 13–17 нас
🥇 1-р байр – А.Амархүү (ХанМонгол академи)
🥈 2-р байр – А.Мандуул (Зургаадай клуб)
🥉 3-р байр – Ж.Идэрбат (Талын Дайчид клуб)

Насанд хүрэгчдийн эрэгтэй ангилал
🥇 1-р байр – П.Дашчарав (Арулад клуб)
🥈 2-р байр – Б.Аягаа (Зэв клуб)
🥉 3-р байр – М.Жавхлантөгс (Их Шүтээн клуб)

Насанд хүрэгчдийн эмэгтэй ангилал
🥇 1-р байр – Г.Гүнбилэг (Намнаа академи)
🥈 2-р байр – Ц.Сайнжаргал (Зургаадай клуб)
🥉 3-р байр – Б.Мягмаржав (Намнаа академи)

🏹 🏹🏹ЦАМХАГ ХАРВАА

Хүүхдийн ангилал | 7–12 нас
🥇 1-р байр – П.Ангараг (Арулад клуб)
🥈 2-р байр – М.Билгүүндалай (Намнаа академи)
🥉 3-р байр – Э.Энх-Ундрага (Зургаадай клуб)

Өсвөрийн ангилал | 13–17 нас
🥇 1-р байр – А.Мандуул (Зургаадай клуб)
🥈 2-р байр – Д.Бат-Орших (ХанМонгол академи)
🥉 3-р байр – А.Амархүү (ХанМонгол академи)

Насанд хүрэгчдийн эрэгтэй ангилал
🥇 1-р байр – Э.Мэргэн (Намнаа академи)
🥈 2-р байр – Б.Тэмүүжин (Зэв клуб)
🥉 3-р байр – Б.Аягаа (Зэв клуб)

Насанд хүрэгчдийн эмэгтэй ангилал

🥇 1-р байр – Т.Ганчимэг (Арвайн Дайчид клуб)
🥈 2-р байр – Г.Гүнбилэг (Намнаа академи)
🥉 3-р байр – Ц.Баасансүрэн (Зургаадай клуб)

Багийн төрөл (Ан)
🥇 1-р байр – Тангад Тэнгэрийн Эрмүүн Заяа баг
(Ширнэндорж, Аягаа, Мөнх-эрдэнэ)
🥈 2-р байр – Мэргэн 1 баг
(Бат-эрдэнэ, Болдбаатар, Ганхуяг)
🥉 3-р байр – Тогтуун баг
(Эрдэнэбаяр, Сайнжаргал, Мандуул)

🏹 Монгол өв соёл, үүх түүхээ сэргээн, өөрсдийн биеэр өвлүүлэн тээж, хойч үедээ уламжлуулан яваа нийт морьт харваачдадаа гүнээ талархаж байна.

Энэхүү сайхан наадмын үеэр бас нэгэн гайхамшигтай үйл явдал тохиолдсон нь Арулад клубийн багш дасгалжуулагч П.Дашчарав дэлхийн рекорд эвдэж 3 оролтоор нийт 9 бөмбөгөөс 9-г оносон билээ. Энэ бол баярлахгүй байхын аргагүй, огшихгүй байхын аргагүй, бахархахгүй байхын аргагүй үйл явдал мөнөөсөө мөн.
Монгол Бөмбөг Намнаа төрлийн дээд рекорд эзэмшиж байгаа П.Дашчаравдаа ахин дахин баяр хүргэе. 🏆🎊🎉

Мөн тус тэмцээнд хүрэлцэн ирж оролцсон дотоод, гадаадын нийт тамирчид, шүүгчид, зохион байгуулагчид болон дэмжин ажилласан нийт хамт олондоо баярлалаа.

https://mhaf.info/competitions/nuudelcin-delxiin-soelyn-naadam
Монголын Морьт Харваачдын Холбоо
🏹 Монгол өв — Монгол ирээдүй 🏹