Монголын Морьт Харваачдын Холбоо 2026 оны 6 дугаар сарын 27–28-ны өдрүүдэд анхны чансаа тогтоох тэмцээнээ амжилттай зохион байгууллаа.
Энэхүү тэмцээний гол зорилго нь Монголын морьт харваачдын чансааг тогтоохын зэрэгцээ Киргиз Улсад зохион байгуулагдах Дэлхийн Нүүдэлчдийн 6-р Их Наадамд Монгол Улсыг төлөөлөн оролцох шилдэг 3 эрэгтэй, шилдэг 3 эмэгтэй тамирчныг сонгон шалгаруулах байв.
Насанд хүрэгчдийн ангилал дөрвөн төрлөөр явагдахаар төлөвлөгдсөн боловч цаг агаарын таагүй нөхцөл, байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан дөрөв дэх төрөл болох Хаймсах холимог төрлийг цуцалж, Цуваа бай, Цамхаг харваа, Бөмбөг намнаа гэсэн гурван төрлийн нийлбэр оноогоор чансааг тогтоолоо.
🏆👨🦰Насанд хүрэгчдийн ангилал
Цуваа бай🎯
🥇 Отгон-Өлзий (Их Шүтээн клуб)
🥈 Дашчарав (Арулад клуб)
🥉 Жавхлантөгс (Их Шүтээн клуб)
Цамхаг харваа🎯
🥇 Алтанхуяг (Намнаа академи)
🥈 Түмэнбуяндэлгэр (Намнаа академи)
🥉 Отгон-Өлзий (Их Шүтээн клуб)
Бөмбөг намнаа🎯
🥇 Жавхлантөгс (Их Шүтээн клуб)
🥈 Эрдэнэбаяр (Зургаадай клуб)
🥉 Дашчарав (Арулад клуб)
Цуваа бай🎯🧑(Өсвөрүүд)
🥇 Мандуул (Зургаадай клуб)
🥈 Хонгорзул (Намнаа академи)
🥉 Амархүү (Хан Монгол клуб)
Цамхаг харваа🎯
🥇 Мэргэн (Намнаа академи)
🥈 Амир (Хан Монгол клуб)
🥉 Бат-Орших (Хан Монгол клуб)
Бөмбөг намнаа🎯
🥇 Бат-Орших (Хан Монгол клуб)
🥈 Идэрбат (Талын Дайчид)
🥉 Мэргэн (Намнаа академи)
Хаймсах холимог🎯
🥇 Амир (Хан Монгол клуб)
🥈 Баясгалан (Намнаа академи)
🥉 Амархүү (Хан Монгол клуб)
🏹👦Хүүхдийн ангилал
Цуваа бай🎯
🥇 Ангараг (Арулад клуб)
🥈 Энх-Ундрага (Зургаадай клуб)
🥉 Манлайбаатар (Зургаадай клуб)
Цамхаг харваа🎯
🥇 Билгүүндалай (Намнаа академи)
🥈 Манлайбаатар (Зургаадай клуб)
🥉 Ангараг (Арулад клуб)
Бөмбөг намнаа🎯
🥇 Ангараг (Арулад клуб)
🥈 Балжинням (Талын Дайчид)
🥉 Билгүүндалай (Намнаа академи)
Хаймсах холимог🎯
🥇 Ангараг (Арулад клуб)
🥈 Балжинням (Талын Дайчид)
🥉 Билгүүндалай (Намнаа академи)
🏆Нийт оноог хувьчилж шалгарсан шилдэгийн шилдэг тамирчид:
🥇 Дашчарав (Арулад клуб) — 260.0%
🥈 Отгон-Өлзий (Их Шүтээн клуб) — 254.1%
🥉 Жавхлантөгс (Их Шүтээн клуб) — 241.2%
🌏Дэлхийн Нүүдэлчдийн VI Их Наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцохоор шалгарсан тамирчид:
Эрэгтэй
🥇 Дашчарав (Арулад клуб) — 260.0%
🥈 Отгон-Өлзий (Их Шүтээн клуб) — 254.1%
🥉 Жавхлантөгс (Их Шүтээн клуб) — 241.2%
Эмэгтэй
🥇 Мягмаржав (Намнаа академи) — 195.2%
🥈 Гүнбилэг (Намнаа академи) — 189.4%
🥉 Сайнжаргал (Зургаадай клуб) — 171.4%
👏Зохион байгуулалтад оролцож талбай болон бай-г ашиглуулсан Намнаа академи, Талын Дайчид клубт талархал илэрхийлье.
👏 Шүүгчдийг ус ундаагаар хангаж өгсөн Хан Монгол клубийн тамирчин Амархүүгийн гэр бүлд талархал илэрхийлье.
👏Тэмцээнд оролцсон нийт тамирчид, дасгалжуулагчид, клубүүд, шүүгчид, зохион байгуулагчид болон дэмжин ажилласан бүх байгууллага, хувь хүмүүст Монголын Морьт Харваачдын Холбооны нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.
🇲🇳 Киргиз Улсад болох Дэлхийн VI Нүүдэлчдийн Их Наадамд оролцох эрхээ авсан тамирчиддаа өндөр амжилт хүсэж, Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөхийг ерөөе.
📍Дараагийн тэмцээн — УАШТ-2026.07.04-05
🐎🏹 Монгол морьт харвааны өв уламжлал үеийн үед мөнхөд дэлгэрэх болтугай!
МОНГОЛЫН МОРЬТ ХАРВААЧДЫН ХОЛБООНЫ АНХДУГААР ЧАНСАА ТОГТООХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА